БИДНИЙ ТУХАЙ "Монгол номадик" хэмээх айл үүд хаалгаа нээгээд 8 дахь жилтэйгээ учран золгож байна. Та бүхэн биднийг зорин ирсэнээр: Монголчууд эрт дээр үеэс нүүдэллэн амьдарч ирсэн ёс заншил, соёлын өвийг малчин айлаар зочлон, түүхийн бүхий л хуудас, соёл иргэншлийн урт намтарыг өөрийн биеэр, өөрийн гараар бичилцэх болно. Монгол орныг зорин ирж буй жуулчдын төдийгүй хотжин сууршиж байгаа монгол түмний минь зорин очих газрын нэг болохын төлөө бид уламжлалт ёс заншилаа авч үлдэх гэж илүү ихээр хөдөлмөрлөж ажилласаар байх болно. |