НААДМЫН ХУВААРЬТ ӨДРҮҮД

Дээрх өдрүүдэд 14:00-ээс 16:30-ын хооронд явагдана

Монголчуудын хамгийн том эвент нь эрийн гурван наадам билээ. Бид жуулчдад зориулж ТОГТМОЛ ХУВААРЬТАЙ, ҮЗЭХЭД ХЯЛБАР наадмыг өнгөрсөн 3 жил тасралтгүй зохион байгуулж ирлээ.

Монгол ахуйг илтгэсэн асар майхны хүрээ, цэцэг мэт алаглах гоёлын өмсгөлтэй наадамчин олон, хүчит бөхчүүд, уяан дээрээ тогтож ядан байх хурдан морьд, цовоо дуу хангинуулсан унаач хүүхдүүд, мэргэн харваачид, уртын дууны гайхамшигт эгшиглэн, сэтгэл гэгэлзүүлсэн монгол бүжиг, хамар сэтлэм айрагны үнэртэй орчин таныг угтана.

 ААДМЫН ХӨТӨЛБӨР"

  • Монгол айлын нүүдлийн цуваа наадмын талбайг зүүн урдаас чиглэн ирсэнээр
  • Наадмыг уртын дуу, морин хуурын аялгуугаар нээж
  • Хүчит 16 бөхийн барилдааны 1-ийн даваа эхэлнэ.
  • Нутгийн авъяастнууд монгол бүжиг, ардын дуу, морин хуурын аялгуугаар нааадамчдын сонорыг мялааж
  • Хурдан морины унаач хүүхдүүд наадмын талбайг тойрон гийнгоо дуулж наадамчин олныг баясгана.
  • Бөхийн барилдааны хоёрын даваа эхэлнэ.
  • Сур харвааны талбайд сурчдын үзүүлэн  харваа болж, наадамчид сур харвах үйл ажиллагаанд оролцож, цэц мэргэнээ сорино.
  • Цагаан өвгөн наадамчдыг хөгжөөж мэндчилнэ.
  • Хурдан морьд гарааны зурхай руу хөдөлж
  • Бөхийн барилдааны гурвын даваа эхэлнэ.
  • Наадамчид морь барианы газарт очиж морьд барианд орно.
  • Хос морьтой сайхан хос шалгаруулна.
  • Түрүүлж айрагдсан морьд наадмын талбайн төв асрын өмнө цолоо дуудуулна.
  • Айрагдсан морьд, унаач хүүхдүүдэд бай шагналыг наадамчин жуулчдаар гардуулуулна.
  • Айраг түрүү авсан морьд наадмын талбайг гурав тойрч хүндэтгэл үзүүлнэ.
  • Үзүүр түрүүний барилдаан эхэлнэ. Наадамчид бооцоо тавьж наадмыг улам сонирхолтой өрнүүлнэ.
  • Түрүүлж үзүүрлэсэн бөхийг ам цагаан хонь, бусад зүйлээр шагнана.

НААДМЫН ҮНЭ

                            НААДАМТАЙ ӨДРҮҮД                            ҮНЭ / 1 ЖУУЛЧИН/

6 сарын 6, 13, 16, 27

7 сарын 4, 19, 25

8 сарын 3, 14, 28

9 сарын 6

                            90,000 ₮
НААДАМ ЗАХИАЛГААР                             7,500,000 ₮

Наадмын хуваарьт өдрөөс бусад өдрүүдэд захиалгаар наадам зохион байгуулна.

Захиалгат наадмыг монгол хэлээр хөтөлнө.

 

http://www.zoofirma.ru/

Улаанбаатар хотоос баруун тийш 50км -т байрлаж байна.

  Төв аймаг Аргалант сум, 2 дугаар баг Ар дулаан, Шийр хайрханы өвөрт

  98118573, 83198573, 99118573, 88118573

  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.