Үндсэн үзүүлбэр / Өдөр бүр / Өвлийн Захиалгат Танин мэдэхүйн аялал
Зуны аялал Өвлийн аялал

Монгол нүүдэлчин үзүүлбэр

Монгол орныг зорин ирж байгаа жуулчдын үзэхийг хүсдэг зүйлсийн нэгэн чухал хэсэг нь уламжлагдан ирсэн монгол нүүдэлчдийн амьдралын хэв маяг билээ.
Монгол нүүдэлчин үзүүлбэр нь 2011 онд Монголын аялал жуулчлалын салбарт шинэлэг үзүүлбэрийг бий болгох зорилгоор ажиллаж эхлээд байна.  
Бид энэ хугацаанд дотоод гадаадын олон олон жуулчидад жинхэнэ монгол нүүдэлчиний амьдрал, үндэсний уламжлалт зан заншил, соёлыг харуулсан амьд орчноор аялуулж ирлээ.

Үзүүлбэрийн онцлог

“Монгол нүүдэлчин” үзүүлбэр нь орчин үед бараг байхгүй болсон жинхэнэ монгол нүүдэлчин хот айлын уламжлалт амьдралын хэв маягийг бодитоор үзүүлэх, таван хошуу малыг хэрхэн маллаж амьдрал ахуйдаа  ашигладаг,  ердийн хөсөг болох үхэр тэрэг, сарлаг, тэмээ, морин тэргийг ашиглан нүүдэллэх зэргийг үзүүлнэ. Мөн монгол гэр нь уламжлалт хийцтэй ба гэрийн тавилга эд хогшил, сав суулга, хувцас хэрэгсэл нь бүгд 20-р зууны эхэн үеийн төв халхын хэв шинжийг хадгалсан  хуучны /antique / эдлэлүүд юм.

Энд монгол нүүдэлчин Загдаагийх амьдардаг бөгөөд эднийх цэвэр улалмжлалт монгол ахуйгаар амьдардаг. Энд машин, мотоцикл, зурагт, тог цахилгаан, гар утас аль нь ч байхгүй. Эднийх тал нутагт монгол айл 5 хошуу малынхаа ашиг шимээр  хэрхэн амьдарч байгааг та бүхэн харах болно.  

Үзүүлбэрийн үндсэн агуулага
Үзүүлбэр нь өдөр бүр 10.00-13.00 цагийн хооронд явагдах ба доорхи ерөнхий агуулга дүр төрхийг баримтлана.

 

-Уламжлалт монгол айл , малчдын өдөр тутмын амьдрал ямар байсныг бодит амьдрал дээр үзүүлнэ.                                                                                                                          

-Цагаан идээ боловсруулах, тогоо нэрж жуулчидад амтлуулах.

-Үхэр тэрэг, тэмээн ачлага гэсэн ердийн хөсгөөр монгол малчин айл хэрхэн нүүдэллэж байсныг бодитоор харуулна.
-Сарлагын үнээ саах, хонь, ямаа холбож саах, гүү барих саах зэргийг бодитоор үзүүлнэ.
-Эсгий хийх, сур элдэх
-Үндэсний хөгжим, монгол ардын дуугаар ая барих,
-Морьт үзүүлбэр.